ЕБС-иудад ”Ус ба ухаалаг хэрэглээ” хичээл заана

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс /Усны зохицуулах зөвлөлөөс/ санаачлан ”Ус ба ухаалаг хэрэглээ” сэдэвт 40 минутын хичээлийг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нэгэн зэрэг оруулна. /Нийслэлийн нийт 106 сургууль дээр зэрэг орно./
Энэхүү ажлыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл Нийслэлийн боловсролын газар, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газруудтай хамтран зохион байгуулж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ