Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлав

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 274 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 198 дуудлага бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдсэнээс нэг хүн нас барж, 25 хүн хөнгө хүнд гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн хоёр үүнээс сургуулийн өмнөх насны нэг, сургуулийн насны нэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлажээ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ