Г.Түвшинжаргалын гэрт прокурорын зөвшөөрөлтэй, хөндлөнгийн гэрчтэй нэгжлэг хийжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах эмэгтэй Г.Түвшинжаргалыг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа.

Түүний ар гэрийнхэн нь болон өмгөөлөгчид нь хууль бусаар баривчлах ажиллагаа явуулсан. Мөн гэрт нь нэгжлэг хийхдээ хөндлөнгийн гэрчгүй, зөвшөөрөлгүй нэгжлэг хийсэн гэдэг мэдээллийг тараасан билээ. Харин энэ талаар прокурорын эх сурвалжаас тодруулахад “Түүний гэрт нэгжлэг хийхдээ прокурорын зөвшөөрөлтэй хийсэн. Түүнчлэн хэргийн газарт үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчийг байлцуулсан нь үзлэг хийсэн тэмдэглэл дээр байгаа. Гэрчгүй нэгжлэг хийсэн гэдэг нь буруу ташаа мэдээлэл гэв”.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ