СЭЗДС-ийнхан EBSCO нэгдсэн хайлтын үйлчилгээг албан ёсоор ашиглаж эхэллээ

Тус сургуулийн номын сангийн хамт олон жил бүр уламжлал ёсоор Номын сангийн өдөрлөгөө зохион явуулж ирсэн билээ. Энэ удаагийн өдөрлөг “Ном бүр уншигчтай, уншигч бүр номтой” уриан дор явагдаж байна.
Номын сангийн өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочин УИХ-ын гишүүн, СЭЗДС-ын Удирдах Зөвлөлийн дарга Р.Амаржаргал нээж үг хэллээ. Мөн
-Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны соёлын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа
-СЭЗДС-ийн Сургалт судалгаа шинжилгээний албаны захирал Б.Мөнхбаяр
-EBSCO-н Ази хариуцсан дэд ерөнхийлөгч К.Петер
-Америкийн Монгол судлалын төвийн захиралМарк Тассо,
-EBSCO цогц мэдээллийн сангийн хэрэглэгчийн төлөөлөл СЭЗДС-ийн багш, докторант Б.Дэлгэрсайхан
-СЭЗДС-ийн номын сангийн эрхлэгч Г.Содгэрэл нар үг хэллээ.
Мөн тус сургуулийн албадын дарга нар, хөтөлбөр болон тэнхмийн эрхлэгч нар болон хамтран ажилладаг байгууллагууд, их, дээд сургуулиудын номын сангийн төлөөлөлүүд хүрэлцэн ирсэн юм.
Өдөрлөгт СЭЗДС-ийн номын санч болон оюутнуудын урлагийн тоглолтыг үзүүллээ.
Тус өдөрлөгийн үйл ажиллагааны хамгийн онцлог үйл явдал нь Монгол улсдаа анх удааEBSCO Discovery serviceнэгдсэн хайлтын үйлчилгээгээр сургуулийнхаауншигч эрдэмтэн судлаач, багш, оюутнууддаа - лавлагаа мэдээллийн цахимүйлчилгээгхүргэж байгаа юм байна.
СЭЗДСургууль нь анх 1999 онд EBSCO цахим мэдээллийн сангСоросын сангаас CD-гээр авчбайсан бол2009 оноос хойш өнөөдрийг хүртэл албан ёсоор худалдан авч ашиглаж байгаабөгөөддэлхийн нэр хүнд бүхий хамгийн сүүлийн үеийн эрдэм шинжилгээ судалгааны ажил, өгүүлэл болон цахим ном, хэвлэлийг хамгийн хурдан авч ашиглах боломжтой болсон.
EBSCOцогц мэдээллийн сан нь 1944 онд анх байгуулагдсан. Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд, дунд сургуулиуд, номын сангууд, эмнэлэг, эмнэлэгийн байгууллагууд, корпораци, төрийн байгууллагуудын хэрэглэгчдэд зориулсан 300 гаруй төрөлжсөн мэдээллийн сангуудаар үйлчилгээгхүргэдэг.
EBSCO Discovery Service нэгдсэн хайлтын үйлчилгээ нь агуулга болон технологийн төгс хослол ашиглан судалгааг ахисан түвшинд хүргэхдээ судалгааны үйл явцын бүхий л чухал элементийг тооцсон байдаг.
EBSCO мэдээллийн сангийн Discovery Service-г 8000 гаруй номын сан ашигладаг үүнд Massachusetts Institute of Technology (MIT), Universirty of Chichago, University of Liverpool гэх мэт олон сургуулиуд ашигладаг байна.






Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ