Ихэр унага мэндэлжээ

Малчны хотонд ишиг хурганы дуу цангинасан энэ өдрүүдэд адууны бэлчээрт ихэр унага мэндэлжээ. Хурдан хүлгээрээ гайхагддагСүхбаатар аймгийнЭрдэнэцагаан сумын хоёрдугаар багийн малчин Алтангэрэлийн Баасанжавын энэ жилгурав дахиаунагалж байгаа алаг гүүнээс ихэр охин унага гарчээ. Эхээс гараад дөрөв хонож байгаа унаганууд эсэн мэнд бойжиж байгаа юм байна. Ихэр охин унага төрсөн нь адуун сүрэг өсөхийнтэмдэг хэмээн нутгийнхан ихэд билэгшээж байгаа ажээ.

Т.ЭНХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ