Канад яагаад алтаа худалдаж, Хятад яагаад алт авна вэ?
Канад бүх алтны нөөцөө худалдаж дуусчээ. Харин Хятад алт худалдан авах үйл ажиллагаагаа уламнэмэгдүүлж байна. Санта-Крузын их сургуулийн эрдэмтэднэгэн сонирхолтой дүгнэлт хийсэн байна. Тэд алтны хэмжээ нь улс орны бодит амбициас хамааралтай гэж үзлээ.
Канад 1955 онд 1088 тонн алттай байжээ. Тэр хэмжээ нь 2000 онд22 дахин бага болж дөнгөж 48тонн алттай болсон байлаа. Өнөөдөр Канадын Төв банкинддөнгөж хоёрхон кг алт үлдсэн байна. Банк нь алт хэрхэн харагддагийг мартахгэсэн юм уу гэмээр. Нөөцийн чансааг гаргадаг World Gold Councilбайгууллагын мэдээгээр Канад уг чансааны сүүлийн байрыг эзлэн Албани, Гаити, Папуа Шинэ Гвинейгаасмэдэгдэхүйцээр хоцорч байна.
Алтан гулдмайнууд нь АНУ-ын үнэт цаастай харьцуулахад төлбөрийн чадвараар сул хэмээн Канадын Төв банк тайлбарлав. Ингэж тайлбарлахад логик байж болох юм. Америкийн үнэт цаасыг худалдаж авахнаймаачныголох нь алтан гулдмай олохоос амар байж болох юм. Харин Санта-Крузын их сургуулийн эрдэмтэд үүний эсрэг зүйл хэлж байна. Бодит эдийн засаг нь дандаа л зах зээлийн зарчим, статистик мэдээ биш гэлээ.
Судалгаанаас харахад алтны ихээхэн нөөцтэй орнууд тодорхой үед даяарчлалын хүчирхэг орон бөгөөд худалдааны чухал төвүүд байдгийг харуулж байна. Алт ихээхэн хураасан орнууд өмнө нь ил гардаггүй байсан амбициа илэрхийлж эхэлдэг, ямар ч байсан тийм статусын төлөө явдаг гэдгийг судалгаахаруулжээ. Судалгаанд “даяарчлалын хүч” гэсэн томьёоллыг хүртэл гаргажээ. Тэр нь тоогоор биш алтны нөөцөөр үнэлэгддэг аж.
Алтан стандартаа өөрчилсөн ч АНУ нь хамгийн хүчтэй эдийн засагтай, хамгийн хүчтэй доллартай орон байгаад гайхахзүйлгүй. Голланд дөнгөж 17 сая хүнтэй ч алтны нөөцөөр дэлхийн 10-т ордог. XVII зуунд жинхэнэ худалдааны эзэнт улс байсан түүхтэй. Өнөөдрийн хувьд давс,хатаасан загас зэргийн бараа ньердийн мэт санагдаж магадгүй.Хэдэн зууны өмнө тийм бараагаар өнөөгийн нефть шиг дэлхийг захирч болохоор байсан юм.
Португалийн хүн ам 11 сая. Харин Төв банкны санд нь 382 тонн алт хадгалагддаг. Хэзээ нэгэн цагт Португалийн эзэмшил Бразилиас Макоа, Англи хүрч байлаа. Хүн төрөлхтний хувь заяанд нөлөөтэй байсанэзэнт улсууд өнөөдөралтны нөөцийн тэргүүлэх 20 орны тоонд багтдаг.
Эдгээрт нь Их Британи, Орос, Герман, Франц, Итали зэрэг багтаж байгаа.
Эзэнт улсын амбицийг юу ч гэж нэрлэж болно. Гэхдээ өрсөлдөөнд ялах эрмэлзэл байх ёстой. Финлянд алтны нөөцөөрөө Аргентин, Боливи хоёрын дунд, Ирланд нь түүнээс бүр доогуур, Литва, Латва хоёрын дунд байгаа. Дээрх орнууд том эзэнт улсын сүүдэрт амьдарч дасаад хөрш орнуудынхаа байлдан дагуулалтын хүчирхэг хийгээд гунигт түүхийг хуваалцаж байгаа юм.
Топ-20-д маш эрчимтэй орж ирсэн хоёр улс, Энэтхэг, Хятад хоёр энд үлгэрлэж байгаа юм. Дундад улс алтны нөөцөө 1763 тонн болгон дэлхийн зургаад бичигдэх боллоо. Энэтхэг нь чансааны 11-д байгаа юм. Тэд алтныхаа нөөцөөр олон улсын тавцанд удалгүй шинэ өндөр байр сууринд гарч ирэх юм.
Канаддаа эргэн орцгооё. Саяхан шинэ ерөнхий сайд Жастин Трюдо засгийн эрхэнд гарч ирсэн билээ. Түүний анхны алхам нь Keystone XL гэх нефтийн хоолой барихаастатгалзсан явдал болов. Канадын нефть АНУ-аар дамжинолон улсын зах зээлд гарах ёстой байсан юм. Шинэ ерөнхий сайдын өмнөх уирдагч Стивен Харпер уг хоолойн тухай ярьсаар байгаад АНУ-тай харилцаагаа муутгасан гэж Трюдо хэлж байгаа.
Нефть зөөх дэд бүтэцгүй учраас Канад нефтийн наймаагааголчлон АНУ-д явуулж байгаа юм. Америк нөхөд нь үүнийг ашиглан нефть 80 доллар байхад ч дөрөв дахин хямдаар авч иржээ. Одоо бараг үнэгүй авч байгаа биз. Жастин Трюдогийнийм амбицид тэндхийнТөв банкны хоёрхонкг алт яг тохирч байгаа гэхэд болох байх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ