Жүжигчин Г.Ундармаагийн ээлжит хүмүүнлэгийн ажил эхэлжээ

"Францын хүүхдийн эмнэлэг орж үзлээ. Баянхошууны эмнэлгийг яааг ийм болгоно. Засвар эхэлсэн.","Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Рендер ХХК-ийн залуус ийм гоё тааз өгөөд бас өөрсдөө хийж өгсөн. Баярлалаа. Цэвэрхэн байгаа биздээ. Өөр юу хэрэгтэй вэ гээд асуугаад байна гэнээ. Баярлалаа." хэмээн жүжигчин Г.Ундармаа цахим хуудсандаа бичжээ. Тэрээр ийнхүү ээлжит хүмүүнлэгийн ажлаа эхлүүлжээ.

Түүний энэ ариун үйлсийг магтан сайшааж, урамшуулах хүмүүсийн сэтгэгдэл хөвөрч байна. Мөн дэмжин хамтран ажиллах саналууд ч иржээ. Хийх ёстой нь хийхээ хийлгүй, хийрхэхээс цаашгүй байгаа энэ үед ийм буянтай хүн монголд цөөнгүй байгаа гэдэгт ард олон итгэлтэй байгаа.

Түмний төлөө гэж төрд гарчихаад нүдэн балай чихэн дүлий суугаа зарим заримдагуудад хандсан сэтгэгдэл ч цөөнгүй байлаа. Тухайлбал, "Баяжсан луйварчид болон луйварчин болох гэж байгаа баячууд хэдэн саяаар адуу худалдаж авч байхад энэ бүсгүй түмний төлөө гээд зүтгэж явна гэдэг агуу агуу", "Идээд ханадаггүй энэ 76 энэ бүсгүйгээс ичээсэй билээ." гэхчлэн түшээдэд хандсан шүүмжлэлүүд ч байна.

Ямартай ч хатагтай Г.Ундармааг УИХ-д нэр дэвшвэл итгэл дүүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн хүн цөөнгүй байлаа.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ