Улаанбаатарт 5 хэм дулаан

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр төв болон говийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна.
2016 оны 03 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон говийн нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэрлэн голын эх, Онон, Улз, Халх голын сав газраар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ