Брюссельд террорын ажиллагаа үйлдсэн байж болох сэжигтнүүдийг тогтоожээ

Гуравдугаар сарын 22-ны мягмар гарагт Брюссель хотод террорын ажиллагаа үйлдсэн байж болох гурван сэжигтнийг Бельгийн цагдаагийн байгууллага тогтоожээ. Данийн вант улсын прокурор Фредерик Ван Лев ингэж мэдээлснийг хэвлэлд дурдсан байна.
“Тэдний хоёр нь амь үрэгдсэн байх магадлалтай бөгөөд нөгөө гурав дахийг нь эрэн сурвалж байгаа” гэж прокурор тодруулан тайлбарлажээ.
Бельгийн нийслэлд дэлбэрэлт зохион байгуулсан гэдгээ хүлээсэн террорын “Исламын улс” бүлэглэл уг халдлагад холбогдолтой тухай мэдээллийг одоо шалгаж байгаа гэж прокурор хэлсэн байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тараасанзурагт Брюсселийн нисэх буудалд террорын ажиллагаа гардан үйлдсэн байж болох хоёр амиа золиослогч (хоёулаа зүүн гарт байгаа, хар хувцастай) болон гурав дахь этгээд (тэр цайвар өнгийн цамц,хул өнгийн хүрэм, хар өнгийн бүрх малгай өмссөн) гарсан бөгөөд түүнийг эрэн сурвалж байгаа гэж Ван Левтодруулан тайлбарлажээ.
Сүүлчийн мэдээгээр, Брюссель хотодхэд хэдэн дэлбэрэлт болсны улмаас 34 хүн амь үрэгдээд байна. Метроны хоёр өртөөнд болсон дэлбэрэлтийн улмаас 20 хүн, бельгийн нийслэлийн ойролцоо байдаг Кавентем хотын нисэх буудалд болсон бас хоёр террорын ажиллагааны үеэр 14 хүн амь үрэгджээ.Эрх баригчид болсон хэрэг явдлыг террорын ажиллагаа гэж тодорхойлсон юм.Бельгид террорын аюулын түвшинг дөрөв болгож нэмэгдүүлсэн байна. Мягмар гарагт Брвссель хотод бүх нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоож,сургуулиуд, ЕХ-ны байгаа байгууллагуудыг хааж, зохиохоор төлөвлөсөн бүх арга хэмжээг цуцлажээ.Гэр орноосоо гарахгүй байхыг оршин суугчдад эрх баригчид уриалж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ