Гамшгийн дуут дохио ажиллуулах талаар мэдээлэл өгнө

Монгол улсын засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журамд жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх 7 хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана гэж заасан байдаг.

Энэ жил 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг улс орон даяар зохион байгуулах гэж байна.
Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.

Тиймээс гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийн үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ямар үүрэгтэй, яаж оролцох талаар өнөөдөр мэдээлэл өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ