Залуу гэр бүлийг бүртгэж эхэллээ

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн нийслэл дэх бүртгэл энэ сарын 21-нд эхэлж, эхний хоёр өдөр ахмадуудыг бүртгэсэн. Харин өнөөдрөөс залуу гэр бүлийг бүртгэж эхэлж байгаа бөгөөд мөн хоёр өдөр бүртгэнэ. Залуу гэр бүлийн бүртгэлд 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр хамрагдах боломжтой юм.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг зорилтот бүлгээр нь ангилж, бүртгэлийн өдрийн хуваарь гаргасан байгаа юм.Дараагийн ээлжинд буюу энэ сарын 25-28-нд хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албан хаагч, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрхийг бүртгэх юм байна.
Хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс ирэх сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх боломжтой. Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар тодруулна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ