"Сентерра Гоулд" ХХК-ийн лицензийг цуцлах шүүх хурал маргааш болно

"Ноён уулаа аваръя" хөдөлгөөн болон өмгөөлөгч Г.Батбаяр нарын "Сентерра Гуолд" ХХК-ийн Ноён уулан дахь ашиглалтын лицензийг хүчингүй болгуулахаар захиргааны хэрэг үүсгэсэн тэмцэл үргэлжилсээр байгаа юм. Тэгвэл энэхүү маргааныг шийдвэрлэрлэх Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүх хурал энэ сарын 24-ний өглөөний 10:30 цагт болохоор товлогджээ.
Удаан хугацаанд маргаан дагуулж буй энэ асуудал удахгүй нэг тийшээ болох юм байна. Ямартай ч эцэг өвгөдийн алтан шарил, түүх соёлын хосгүй үнэт өв хадгалагдаж байгаа Ноён уулаа "ухуулахгүй" гэсэн байр суурин дээрээ нутгийн иргэд хатуу зогсож байгаа. Тэмцлээ ч зогсоохгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ