Нийтийн эрхийг хамгаалах холбооноос намуудад хүсэлт илгээжээ

"Нийтийн эрхийг хамгаалах холбоо"-ноос АН, МАН, МАХН улстөрийн намууд руу НӨАТ-ын хууль, гэр хорооллын дахин төлөвлөлт, авто худалдааны захуудыг нийслэлээс албадан гаргах зэрэг иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа чухал асуудлуудыг эргэн харж, шийдвэрлэх тал дээр анхааран ажиллах хүсэлт илгээсэн. Энэ хүсэлтийг МАН хүлээж авсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр "Да Хүрээ" захын "Авто плаза" төвийн зааланд иргэдтэй уулзахаар боллоо.

Уулзалтанд авто худалдаа эрхлэгчид болон НӨАТ-ын хуулийг эсэргүүцэж буй бичил худалдаа наймаа эрхлэгчид оролцоно. Мөн 16:00 цагаас "Кемпински" зочид буудлын "Батхаан" танхимд БЗД-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан хороодын иргэдтэй уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлын тухай мэдээлэл авах юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ