Л.Гансүх нарын хэргийг шүүж байна

“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэргээр хоёр шатны шүүхээс ял сонсоод байгаа Л.Гансүх нарын гурван хүний өмгөөлөгч нар Улсын дээд шүүхэд хандсан. Улсын дээд шүүх уг хэргийг хэлэлцэх хугацааг хоёр удаа хойшлуулсны эцэст өнөөдөр хэлэлцэж байна.Шүүх хурал яг одоо Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд болж байгаа бөгөөд Л.Гансүхийг оролцохыг зөвшөөрөөгүй байна.
ӨмгөөлөгчЦ.Баасандорж уг шүүх хуралдаанд Л.Гансүхийг өөрийн биеэр оролцуулах хүсэлт гаргажээ. Харин шүүгчид Л.Гансүхийг онлайнаар холбогдож оролцох хэрэгтэй гэсэн байр, суурийг илэрхийлсэн байна.
Хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд Улсын дээд Шүүхийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар оролцож байна. Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарын гурван өмгөөлөгч мөн Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар иржээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ