ШӨХТГ-аас Оюутолгойг шалгахаар болжээ
Уншигчдын мэдэх эрхийг дээдлэн ажилладаг http://www.today.mn/ мэдээллийн сайтын сурвалжлах баг Өмнөговь аймгийн Ханбогдажиллаж, Оюутолгойн тээвэр, нөлөөллийн бүс дэх айлууд,шороон замын тээвэрлэлт, усны асуудлаар сэдэвчилсэн цуврал сурвалжлагуудыг бэлтгэн хүргэж буй.
Бид сэдэвчилсэн сурвалжлагуудаараа дамжуулан одоогоор нэр бүхий зэсийн баяжмал тээвэрлэлтийн компанийн давуу эрхэт байдал /ЭНД/, 20 км-ийн шороон замаар тээвэрлэлт говьд асар их тоосжилт үүсгэж байгаа тухай /ЭНД/, нөлөөллийн бүс дэх айлуудтай Оюутолгой ямар гэрээ байгуулж, хэрхэн мадалсан талаар /ЭНД/, Өмнийн говийн цэнхэр сувд Оюутолгойн төслийн нөлөөн дор ямар аюултай байдалд орж буйг /ЭНД/ хөндөн бичээд байна.
Тэгвэл Оюутолгой төслийн дээрх асуудлууд эхнээсээолны анхаарлыг татаж, ШӨХТГ-аас тээврийн асуудлыг тухайлан шалгахаар болсон байна. ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийн22.1.2 заасныг үндэслэн зэсийн баяжмал тээвэрлэдэг компаниудын асуудлыг шалган, холбогдох арга хэмжээг авч ажиллах аж.
Ж.Мядагбадам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ