Э.Бат-Үүл: Манай төсөл ямар ч улс төржсөн төсөл биш

#000000;">Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл"-ийн явц болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийх болсны учир нь уг төслийн талаар зарим хэвлэл мэдээллээр буруу мэдээлэл тархаж байгаа тул үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорьжээ.

Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэний хашааг байраар солих хамтарсан гэрээ байгуулах юм. Энэ нь хашааны газрыг үнэ цэнэтэй болгох хамгийн эхний зорилго гэнэ.

Дахин төлөвлөлтийн ажил хоёр үе шаттай:

1. Газрын эзэнтэй хувийн хэвшлийн компани харилцан тохиролцож, хотхон хороолол барих2. Иргэд өөрсдөө газраа нэгтгээд, бизнесийн төслөө гаргаад, зээл авах. Тэгээд барилгын компаниуд барилгын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх хүрээнд хөрөнгө оруулагчид иргэдтэй үнийн талаар тохиролцох үед гуравдагч этгээд орж ирэх асуудал гардаг байна. Мөн төсөл хэрэгжээгүй байгаа байршлын иргэдийн хувьд хүлээлт үүсээд байгаа. Гэтэл үүгээр улс төржүүлэх зэрэг бэрхшээл, тулгамдсан асуудлууд тулгарч байгаа гэдгийг хэллээ. Энэ тухай хотын захирагч хэлэхдээ "Бусад хүмүүсийн амьдралаа сайжруулах гэсэн эрхийг зарим хүмүүс битгий боогдуулаарай. Манай төсөл ямар ч улс төржсөн төсөл биш юм шүү" гэсэн юм.

Төслийн танилцуулга

Төслийн зорилго:Нийслэл Улаанбаатар хотын хүн амын дийлэнх хэсэг нь оршин суурьшиж буй гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөж инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулан орчин үеийн орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилготой.

Төсөл хэрэгжүүлэх талбай: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 тоот тогтоолууд, 2014 оны 19/23 тоот тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн нийт 24 байршил батлагдсан. Батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлыг төсөл хэрэгжүүлэх 75 хэсэгчилсэн талбайд хуваасан бөгөөд эдгээр нь нийт 1,506.1 га талбай, 16,109 нэгж талбарыг хамарч байгаа бөгөөд энэ нь нийт гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын есөн хувийг хамарч байна.

Газар чөлөөлөлт: 2015 онд орон сууцны барилга, бүтээн байгуулалт, нийгмийн дэд бүтцийн болон инженерийн дэд бүтэц, авто замын барилга угсралтын ажилд зориулан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 38 компаниас 21 төсөл хэрэгжүүлэгч нийт 1,360 нэгж талбарын 86.5 га газрыг чөлөөлөөд байна. Дээрх нэгж талбараас 500 айл өрхийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан орон сууцаар хангасан бол нийт 489 нэгж талбарыг түрээсийн байраар ханган худалдах худалдан авах гэрээний дагуу 371 нэгж талбарыг чөлөөлсөн байна.

Төсөв: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж буй байршилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт бондын хөрөнгө оруулалтаас 2013-2014 онд нийтдээ 147.7 тэрбум төгрөг, 2015 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 40.5 тэрбум төгрөгийн төсөв тус тус батлагдсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ