Л.Гансүхийн ялын хугацааг хасчээ

“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан гэх хэрэгт сэжиглэгдэж буй Л.Гансүх, "Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан Улсын Дээд Шүүхэд өнөөдөр болж, шийдвэрлэлээ.

Шүүх хуралд Л.Гансүхийг оролцуулаагүй юм. Шүүхийн шийдвэрээр Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болжээ. Харин Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна. Мөн 1.1 тэрбум төгрөгийг Н.Даваахүү, Л.Гансүх нараас гаргуулахаар шийдвэрлэв.

Хэргийг Улсын дээд Шүүхийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар шүүсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ