Н.Энхбаярын хил гарах эрхийг хориглоогүй байна

МАХН-ын дарга Н.Энхбаярт АТГ-аас мөрдөн байцаалтын ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн. Тодруулбал, байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай, байгаа газарт очиж мэдүүлэг авъя гэсэн утгатай аж. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 133.1, 148.4-т зааснаар гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа учир хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн очиж байцаалт өгөх үүрэгтэй. АТГ-аас Н.Энхбаярт нийтдээ таван удаа зарлан дуудах хуудас аваачиж өгсөн ч Н.Энхбаяр нэг ч удаа очоогүй учир ийнхүү албан бичиг илгээжээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан байгаа аж. Тодруулбал, түүнийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга хот байгууллалтын сайд З.Баянсэлэнгэ нар мөрдөн байцаагч нь дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж бичгээр үүрэг авсан байна. ОдоогоорН.Энхбаярт хилийн хориг тавиагүй байгаа юм байна.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ