Хүүхдийн дуутай “Бялууны баяр”

“Тэнгэрийн хишиг”-ийн гадаа хүүхдийн дуу цангинаж хөгжимд” Бөөн баяр” дуу эгшиглэнэ. Хүүхдүүд ёстой бөөн баяр болж байв. Бялууны баяр эхэлж байгаа нь энэ.Монголд Шар айрагны, Боорцогны зэрэг хүнсний бүтээгдэхүүний баяр болдогоос биш бялууны баяр байдаггүй гэнэ. Анх удаа энэ баярыг тус компанийн хамт олон санаачлан зохион байгуулж байгаа нь энэ аж.
Бялуу бол ямагт инээд хөөр баяр , баяр баясгалан дагуулж, таны ширээг чимдэг онцгой амттан . Амт, хийц загвар, сэтгэлгээ бүгд нийлэн нэгэн цогц болж гэмээ нь таны таашаалд бүрнээ нийцдэг юм. Иймд бялууг урлаг гэх нь бий. Үүнийг уран гартнууд бүтээдэг. Манай хамт олон бол тийм хүмүүс гэж компанийн дэд захирал Р.Мягмарсүрэн нээлтэн дээр хэлсэн үгэндээ дурьдлаа. Тэнгэрийн хишигийнхэн нарийн ур хийцтэй өөрсдийн жор технологоор үйлдвэрлэсэн “Тансаг” ,”Эрхэс” нэртэй бялуу үйлдвэрлэн худалдаанд гаргажээ. Эдгээр шинэ бүтээгдэхүүнийхээ амталгааг энэ үеээрээ зохион байгууллаа .
Тус компани 1998 онд байгуулагдан өдгөө 15 настайгаа золгож байна. Зах зээлийн нийгэмд дөнгөж шилжиж эхэлсэн 1990 оны дундуур саран боов, гөөхий үйлдвэрлэж үйлдвэрийнхээ анхны шанг татжээ. Одоо хүнсний тэргүүлэх үйлдвэрийн нэг болсон “Тэнгэрийн хишиг” компанийн захирал У.Орхонтой энэ үеээр уулзан ярилцлаа.
-Гөөхий гэдэг боов одоо алга болж дээ?
-Бидний үеийнхэн бүгд л гөөхий идэж өссөн. Одоо мэр сэр үзэгдэх юм. Анх гөөхийгөөр л компанийхнаа хуримтлалыг бий болгож байлаа. Зах зээлийн эхэн үедмонголчуудыг дааж гарсанцөөхөн бүтээгдэхүүний нэг дээ. Гөөхий гэсэн чинь сонин байна. 1996 оноос гөөхийгөө хийж эхэлсэн боловч 1998 оны 9 сарын 9 өдөр аж ахуйн нэгжийн гэрчилгээ авсан нь цаг тооны хувьдбэлэгдэлтэй санагддаг юм. Өөрөөр хэлбэл энэ олон есийн тооны дотор “Тэнгэрийн хишиг” компани маань төрсөн .
-Энэ бизнес эрхлэх санаа анх яаж төрвөө?
-Тэр үед хүмүүс чаддаг чаддагаараа амь зуухыг хичээж байлаа. Би өөрөө модны технологич мэргэжилтэй .олон жил үйлдвэрт ажилчихсан байсан юм. Үйлдвэрийн зовлонг мэднэ. Багадаа гэртээ нарийн боов, торт хийх хоббитой байсан минь нөлөөлссөн байх.
-Торт анх хийхэд хэцүү л байсан байх?
-Тэр үеийн орос номоос уншаад л шууд хийсэн. Хайрцгийг нь картон цаас аваар гутлын хайрцаг шиг нугалаад өөрсдөө хийдэг байлаа.
-Одоо олон төрлийн торт үйлдвэрлэдэг биздээ?
-Тиймээ, Бид саяхан “Тансаг” , “Эрхэс” гэдэг өвөрмөц сав баглаа боодолтой бялууг шинээр үйлдвэрлэж эхэллээ.” Тансаг “ бялуу нь дотроо “Тирамису”, “Бөөрөлзгөнөтэй”, “Персиктэй”, “Трюфель” гэсэн дөрвөн төрлөөр үйлдвэрлэгддэг. Мөн хөлбөмбөг сонирхогчдод зориулж “ Soccer” нэртэй бялууг хэрэглэгчид мэднэ. Манайх ер нь Европ маягын бялуу үйлдвэрлэх зарчмыг баримталдаг.
- Ойрын үед танай шинэ талх дэлгүүрүүдээр үзэгдэх боллоо.
- Өнгөрсөн жилээс найман төрлийн зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ. “Амуу” талх маань БНСУ –д зохиогдсон Олон улсын зохион бүтээгчдийн үзэсгэлэнд оролцож хүрэл медаль хүртсэн. Эко хэв маягийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах, байгальд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор зохиогдсон энэ үзэсгэлэнд дэлхийн 36 орны 650 бүтээгдэхүүн оролцсон. Үзэсгэлэнд Монголын Энтерпренерүүдийн холбооноос оролцуулсанд талархаж явдаг юм.
-Үйлдвэрийн газар хамт олон хамгийн чухал байдаг даа?
-Тиймээ ,Эвсэг хамт олонгүй бол үйлдвэр оршин тогтнохгүй .Би гайхалтай эвсэг хамт олон бүрдүүлж хамтран ажилдагаараа бахархадаг юм. Ер нь сайн техник технологи дээр ажилдаа хандах сэтгэл нэмэгдэж байж чанартай бүтээгдэхүүн гардаг. Анхдөрвөн хүнтэй гуравдугаар хороолын орон сууцны жижигхэн өрөөндажлаа эхэлж байсан манай компани одоо 50 гаруй мэргэжлийн ажилчидтай байгууллага болон өргөжөөд байна.
М.Одонтуяа гэдэг Дорнод нутгийн бүсгүй үйлдвэрийн даргаар ажилладаг. Үйлдвэрийнхээ хамаг ажлыг нугалдаг даргадаа хамт олон маань ам сайтай байдаг юм . Шударга үг хатуу ч амьдралд зөв. Ам сайтай байдгийн учир ньэнэ. Г.Батчимэг борлуулалтын албыг хариуцаж, Ж.Дагиймаа санхүүгийн ажлыг залгуулж, С.Батцэцэг хангамжаа даана. Ажилсаг шургуу эдгээр бүсгүйчүүд манай компанийг удирддаг юмдаа . Ерөнхийдээ манайх хамтын удирдлагад тулгуурладаг . Энэ систем маань бидний ажлын амжилтыг хөтөлдөг юм. Хүнийг үргэлж хүндэлж , тэдний төлөө зүрх зориулна гэдэг тэнгэрийн хишиг юмдаа.
Г.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ