Н.Алтанхуяг: Ичсэн хүн, хүн ална гэгч боллоо​

Өчигдөр УДШ-д нүүрс хөтөлбөрөөс мөнгө завшсан хэмээх Л.Гансүх нарын давж заалдах шатны хурал боллоо. Уг хурлаар анхан шатны шүүхээс Л.Гансүхэд оноосон 4.6 жилийн ялаас нэг жилийг нь хасч тооцохоор болсон.

Тэгвэл уг шүүх хуралд оролцсон Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа өөрийн цахим хуудаснаа "Дээд шүүхээс сая гарч ирлээ. Шинэчлэлийн Засгийн газар ард түмнээ хоёр жил хямд нүүрсээр хангасны төлөө Л.Гансүхэд маань шоронд 3.6 жил суух ял өглөө.

Намайг Ерөнхий сайдаас огцруулах гэж зохиосон улс төрийн захиалгат хэргээ үргэлжлүүлсээр байгаад "Ичсэн хүн хүн ална" гэдэг боллоо" хэмээн мэдэгдсэн дүрс бичлэгээ орууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ