Хөвсгөлд 4.3 магнитутын хүчтэй чичирхийлэл мэдэгджээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд газар хөдөлжээ. Сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т өчигдөр 11:58 минутанд газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлт 4.3 магнитутын хүчтэй болсон гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Уг газар хөдлөлтийн талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл, нутгийн иргэдийн ярианаас үзэхэдгазардээрээ чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн учирсан хохирол гараагүй байна.

Н.Тунгалаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ