Өдөр 40 минутаас илүү унтах нь эрүүл мэндэд халтай

Өдөр удаан хугацаагаар унтах, хэт ядрах нь бодисын солилцооны хамшинжийг бий болгож, тухайлбал инсулинд мэдрэмтгий байдал алдагдах эрсдэлтэй ажээ. АНУ-ын эмч нар америкийн кардиологийн коллежийн жил тутам зохион байгуулдаг чуулганы 65 дугаар чуулганы үеэр өөрсдийн судалгааны тухай мэдээлсэн байна. Өдөр 40 минутаас илүү унтах нь бодисын солилцоо алдагдахтай холбоотой өвчин тусах магадлалыг эрс нэмэгдүүлж, цусны даралт, холестерины хэмжээ ихсэх, бэлхүүсээр өөхний эд нэмэгдэх, цусан дахь сахарын хэмжээг ихсэхэд хүргэдэг байна.

Өдрийн туршид хэт их ядрах нь бодисын солилцоонд өөрчлөлт орсныг бас гэрчилдэг аж. Эрдэмтэд Ази, Европын 30 237 хүнийг оролцуулсан 21 удаагийн судалгааны дүнг үндэслэн ийм дүгнэлт хийжээ. Энэ нь дэлхийд ийм төрлийн хамгийн томоохон судалгаа болсон байна.

Туршилтад хамрагдагсад өдөр унтдаг уу, хэрвээ унтдаг бол хэр удаан унтдагийг эмч нар сонирхжээ. Тэгээд олж авсан үр дүнгдараа нь хүмүүсийн эрүүл мэндийн тухай анагаах ухааны мэдээлэлтэй (элдэв өвчин, тухайлбал 2 дахь хэлбэрийн чихрийн шижин болон таргалалтын өвчний түүхтэй) харьцуулсан байна.

Өдөр унтдаг хугацаа болон бодисын солилцооны хамшинж үүсэх эрсдэл холбоотой болохыг судалгааны дүн харуулжээ. Өдөр 40 минутаас бага унтдаг хүмүүстэнэ хамшинж даамжирах эрсдэл их биш байдаг байна.Өдөр 1,5 цаг унтах нь энэ өвчин тусах эрсдэлийг 50%-иар нэмэгдүүлж байжээ.

Нөгөө талаас, өдөр 30 минутаас бага унтаж байсан хүмүүст бодисын солилцооны хамшинж даамжирах эрсдэл шалихгүй буурч байжээ (хэвийн байдалтай, өөрөөр хэлбэл эрүүл хүмүүстэй харьцуулахад).Унтах хугацаа болон таргалалт хоорондоо шууд холбоотойг судалгаа харуулаагүй байна.

Гэвч удаан унтах болон бодисын солилцооны хамшинж үүсэх эрсдэлийн хооронд, түүнчлэнбодисын солилцооны хамшинж болон таргалалтын хооронд ийм холбоо байдаг байна. Энэ ньөдөр удаан унтах нь таргалалтад хүргэдэг үйл явц үүсэхийг тойруугаар өдөөж болно гэсэн үг юм.

Өдөр нэг цагаас илүү унтах нь АНУ-д бүх нас баралтын 27%-ийн шалтгаан болдог. Зүрх-судасны өвчин даамжирах эрсдэлийг 82%-иар, чихрийн шинжин өвчин тусах эрсдэлийг 46%-иар нэмэгдүүлдэгийг түрүүнд нь эрдэмтэд илрүүлсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ