"Мөсөн голын мөхөл" киног 19:00 цагт үнэгүй үзээрэй

"Ухаалаг Ус"‬ аяны хүрээнд "МӨСӨН ГОЛЫН МӨХӨЛ" АНУ-ын баримтат киног "Гэгээнтэн" кино театрт өнөөдөр 19:00 цагаас үнэ төлбөргүй гаргах болно.

Кино үзвэрийн өмнө "Ус ба Ухаалаг хэрэглээ" сэдвээр БОНХАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын усны нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Даваасүрэн, MCS Coca-Cola ХХК-ийн захирал Л.Мягмаржав, жүжигчин МУСТА Б.Амарсайхан нар та бүхэнтэй ярилцах болно.

М.Эгшиглэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ