ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй байна

Улаанбурхан өвчний дэгдэлт тархалтын улмаас ХӨСҮТ ачаалалаа дийлэхгүй хүнд байдалд ороод байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 629 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас халдвартын тасагт 440 хүн, үүний 412 нь Улаанбурхан өвчний улмаас эмчлүүлж байна. Эдгээрээс 17 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ.

Өвчлөлийн насны хувьд 33 хувийг 15-29 насныхан, 15 хувийг 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна. Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар тархвар зүй, эмнэлзүй, санхүүгийн зөвлөх багийг тус тус томилон ажиллуулж эхэлжээ.

Эмнэлзүйн баг ХӨСҮТ-д долоо хоногт 2-3 удаа ажиллаж, зөвлөгөө өгч буй аж. Тус төвд энгийн үед хоногт долоон эмч 26 сувилагч хонон ажилладаг байсан бол одоо 14 эмч, 45-50 сувилагч хонон ажиллаж байна.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ