ЦЕГ: Хорих ангиас Г.Түвшинжаргалыг өлсгөлөн зарласан гэж мэдэгдээгүй

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Г.Түвшинжаргалыг хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд баасан гаригт болж, дахин 14 хоног хорих шийдвэр гаргасан. Г.Түвшинжаргалын хувьд хөхүүл хүүхэдтэй гэдгийг ар гэрийнхнийх нь зүгээс онцолж байсан. Улмаар нэр бүхий улстөрчдийн зүгээс хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг ийн баривчилж байгаа нь зохимжгүй мэтээр байр сууриа илэрхийлж байв.

Гэвч цагдаагийн байгууллагаас Г.Түвшинжаргалын хувьд бага насны хүүхэдтэй. Гэхдээ ЭБШХ ийн 68.2 заасны дагуу цагдан хорих саналаа прокурорт танилцуулсан. Прокурор үндэслэлтэй байна гэж үзэж шүүхэд танилцуулж цагдан хорих шийдвэр гаргуулсан юм. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан гэдгийг мэдээллэээд байгаа.

Тэгвэл Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал өчигдрөөөс эхлэн өлсгөлөн зарлахаар болж буйгаа мэдэгдсэн юм. Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Өчигдөр оройн 17.00 цагийнбайдлаар ШШГЕГ-ын хорих 461-р ангиас албан ёсоор мэдээлэл ирээгүй болно. Журмын дагуу урьдчилан хорих төвд хоригдож байгаа хүн өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн тохиолдолд хорих ангиас тухайн хэргийг шалгаж байгаа байгууллагад албан ёсоор мэдэгддэг. Эмчийн үзлэгт зайлшгүй орж хуурай, нойтон өлсгөлөн зарлаж болох эсэхийг нь тогтоодог. Үүний дараа өлсгөлөн зарлагч иргэнийг тусгаарладаг" гэв.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ