ДОХ-ын вирусийг устгах түлхүүр хүний цуснаас олджээ

Хүний дархлал хомсдлын вирусийг устгах чадвартай дархлааны уураг олонхи хүний биед байдгийг эрдэм шинжилгээний Скриппсийн хүрээлэнгийн эрдэмтэд тогтоожээ. Тэдний судалгааны дүнгийн тухай өгүүлэл “Science” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Хүний дархлал хомсдлын вирусийн халдвар авсан зарим хүнэнэ аюултай бөгөөд түргэн өөрчлөгддөг вирусийг үр дүнтэй саармагжуулах чадвартай эсрэг биетийг ялгаруулж чаддаг аж.Эрүүл хүний биеийг шаардлагатай эсрэг биет гаргадаг болгохын тулдвирусийн тусгай уураг (дархлааны ген) хэрэглэн дархлаажуулах шаардлагатай гэнэ.
Дархлаажуулах амжилт нь тусгай эс болох В-лимфоциттэй холбогдож, түүнийг идэвхижүүлэн, дархлааны ген ялгаруулахад хүргэдэг дархлааны генийн чадвараас шалтаалдаг байна. Хүний дархлал хомсдлын вирусийг эмчлэхэд шаардлагатай VRC01 ангиллын эсрэг биетийг нийлэгжүүлж чаддаг “хөврөлийн” үүдэл эсүүд олонхи хүнд байдгийг судалгааны хэсгийнхэн илрүүлжээ.
Дархлал хомсдлын вирусийн эсрэг дархлааг хариуцдаг чухамхүү В-лимфоциттэй холбогдож чадах тийм дархлааны ген гаргаж авах нь эрдэмтдийн зорилго байжээ. Ингэхийн тулд дархлааны ген маш өвөрмөц байх ёстой бөгөөд учир нь үүдэл эсүүд нь бусад бүх В-лимфоцитын дунд маш ховор байдаг аж.
Түрүүнд нь дархлаа судлаачид EOD-GT8 гэсэн нэртэй дархлааны уургийг нийлэгжүүлэн гаргаж авчээ. Хулгана дээр хийсэн клиникийн туршилтаар уурагны вакцин хийлгэсэн хулгана VRC01-ангиллын эсрэг биетялгаруулсан байна.Хэрвээ EOD-GT8 уураг хүмүүст ч мөн ийм үр дүнгаргаж чадвал,дархлал хомсдлын вирустэй тэмцэж чадах өргөн цараатай эсрэг биетийг хамтдаанийлэгжүүлэх бас хэд хэдэн дархлааны ген гаргаж авах шаардлагатай аж.
Вируст гэмтдэг халдвар авсан Т-лимфоцитээс дархлал хомсдлын вирусийн генийг ялгах CRISPR/Cas9 технологийн чадварыг генетикчид харуулсан өгүүлэл хэдхэн өдрийн өмнө “Scientific Reports” сэитгүүлд гарчээ.Энэ судалгааны дүн нь ДОХ-оор өвчилсөн хүмүүсийг эмчлэх шинэ арга боловсруулахад туслаж болох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ