Путин, Керри нар хэлэлцээ хийв

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар пүрэв гарагт хэлэлцээ хийжээ. Уулзалт яриа дөрвөн цаг үргэлжилснийг Интерфакс агентлаг уламжилсан байна.
Уулзалтад Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, гадаад хэргийн сайд Сергей Лавров, Москвад суугаа АНУ-ын элчин сайд Жон Тефф нар оролцжээ.
Түрүүнд нь ГХЯ-ны тэргүүн болон төрийн нарийн бичгийн дарга нархэлэлцээ хийж, уг хэлэлцээ бас дөрвөн цаг үргэлжилсэн байна.Путин уулзалтын эхэнд Орост АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын хийж байгаа айлчлал гол гол асуудлаар хоёр талын байр суурийг ойртуулахад тус дөхөм үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Төрийн нарийн бичгийн дарга хариу үг хэлэхдээ, Сири, Украины байдлыг нэн даруй зохицуулах тухай АНУ-ын хэд хэдэн санааг хэлэлцэхийг санал болгосон байна.
Ингэсний дараа Путин, Керри нарын уулзалт хаалттай болсныг хэвлэлд мэдээлжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай оросын ерөнхийлөгчийн хийсэн сүүлчийн уулзалтаас хойо гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Керри өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд Москьвад ирсэн юм.Тэгэхэд Путин, Керри, Лавров нарын уулзалт 3,5цаг орчим үргэлжилжээ.
Хэлэлцэх асуудлыг яг нарийн товлоогүй гэж уулзалтын өмнө оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн юм. “Эн тэргүүний ач холбогдолтой багц асуудал бий, энэ нь сирийн зохицуулалтын асуудал, Минскийн тохиролцоог хэрхэн хэрэгжүүлж байгаатай холбоотой асуудал юм” гэж тэр хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ