ШӨХТГ-аас шатахуун түгээх станцуудад хүсэлт явуулжээ


Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр мэдээлэл хийж, шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн. Тодруулбал, Тус газраас шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтаар Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А80 автобензин 50 төгрөгөөр, АИ92 автобензин 100 төгрөг, Дизель түлш 100 төгрөг болгон бууруулах боломжтой байгаа гэж үзсэн юм.
Харин нефть импортлогчид уг асуудалд хариулт өгөхөөс татгалзсан.
Тиймээс өнөөдөр ШӨХТГ-аас шатахуун түгээх станцуудад албан ёсны хүсэлт явуулжээ. Тус хүсэлтэд, “ШӨХТГ-аас хийсэн шалгалтын үр дүнгээс харахад, Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А-80, АИ-92 автобензин, Дизель түлшний үнэ доод тал нь 50-100 төгрөгөөр буурах боломж байна. Гэтэл улс орны эдийн засаг хямарч, иргэдийн худалдан авах чадвар муудсан энэ үед шатахууны үнэ буурахгүй байна. Энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлж байна. Тиймээс дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн буурсан, цаашдаа ч буурах хандлагатай байгааг харгалзан үзэж шатахууныхаа үнээ боломжтой хэмжээгээрээ бууруулахыг хүсч байна” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ