Задгай сансарт гарсан хүн яах вэ?

Олон улсын сансрын станцаас саяхан буцаж ирсэн сансрын нисэгч Михаил Корниенко, Скотт Келли нар Facebook-ийн нийгмийн сүлжээний хэрэглэгчидтэй интерактив хэвлэлийн хурал хийжээ. Тухайлбал, тэдсансрын станцад хийсэн ажлынхаа тухай ярьж,хүн өмсгөлгүйгээр задгай сансарт гарвал яахав гэсэн асуултад хариулсан байна.
Корниенко, Келли нар сансарт 340 өдөр ажиллаад саяхан эргэж ирсэн юм. Энэ нь америкийн сансрын нисэгчийн хувьд дээд амжилт юм. Задгай сансарт өмсгөлгүйгээр зугаалахыг хүсч байгаа хүн яахав гэсэн асуулт нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн сонирхолыг хамгийн их татжээ.
“Огт агааргүй орон зай болох задгай сансарт өмсгөлгүйгээр ганц секунд ч бай гарсан хүний цуснаас азот агшин зуур алдагдана. Ингэснээр сансрын орчны нөлөөнд цус найрлагаа алдаж, буцлана” гэж Скеотт Керри хэлсэн байна.
Дэлхийгээс хол явахад сансрын нисэгчид юу хамгаас илүүтэй дутагддаг тухай Келли ярихдаа, усанд шумбаж байгаа юм шиг мэдрэмж байнга дутагддаг гэж ярьжээ.Корниенко эцгийнхээ жишээгээр мэргэжлээ сонгосныг дурдсан байна. Түүний эцэг ньаврах албаны нисдэг тэрэгний нисэгч байсан бөгөөд дэлхийд газардсаны дараа сансрын хөлгийн багийнхныг дэлхийн нөхцөлд дасан зохицоход нь тусладаг байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ