Керри: Обама Оросын эсрэг хоригийг цуцлахад бэлэн байна

АНУ Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахад бэлэн байна, гэхдээ Минскийн тохиролцоог бүрэн биелүүлж, тухайлбал зэр зэвсэг, цэргийнхнийг татаж, түүнчилэн Украины өмнөд хилийг хаах болзлыг биелүүлсэн нөхцөлд лцуцлана.Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри оросын удирдлагатай хэлэлцээ хийсэн дүнгийн талаар хэвлэлийн хурал дээр ингэж мэдэгдэв.

“Хэрвээ минскийн тохиролцоог бүрэн биелүүлвэл ерөнхийлөгч Обама хоригийг цуцлахад бэлэн байна гэж Керри мэдэгджээ.

Сүүлд нь тэр ТАСС-ын сурвалжлагчтай ярилцахдаа, америкийн засаг захиргааОростой хэвийн яриа хэлэлцээнд эргэж орохыг хүсч байгаа гэж мэдээлээд, энэ чиглэлд ахиц гарсныг тумдэглэсэн байна.Оросын ерөнхийлөгч уулзаж, “маш ээдрээтэй асуудлуудыг” шийдвэрлэх “цаг зав гаргана” байх гэж Керри онцлон тэмдэглэжээ.

Оросын ГХЯ-ны тэргүүн Сейргей Лавровтай тогтоосон харилцааны тухай Керри хөндөж ярихдаа, энэ харилцааг “маш үр бүтээлтэй” байгаа гэж тодорхойлсон байна. “Бид хамтран ажилласнаар санал зөрөлдөөнийг нэлээд үр дүнтэй шийдвэрлэж чадна” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хэлжээ.

Сирийн мөргөлдөөнийг зохицуулах хамтарсан ажил нь хоёр орны хоорондын илүү бат бөх харилцаанд эргэж орох боломж мөн гэж Керри дурдсан байна.

Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудалд минскийн тохиролцоог хэрэгжүүлэхээс өөр зам байхгүй. Энэ байр суурийг ОХУ, АНУ-ын аль аль нь зөвшөөрхч байгаа гэж гадаад хэргийн сайд Сергей Лавров тэмдэглэжээ.

Сирийн тухайд гэвэл, Орос, АНУ хоёр мөргөлдөөнд оролцогч бүх талд шахалт үзүүлэх болно гэдэгт найдаж байгаагаа Лавров илэрхийлсэн байна. Вашингтоны засаг захиргаа Украинтай тогтоосон харилцааныхаа өмөрмөц байдлыг ашиглан, энэ орны эрх баригчдад нөлөөлөх болно, “төлөөлөгчид нь гарын үсэг зурсан тохиролцоог БН Донецк Ард Улс болон БН Луганск Ард Улс хэрхэн биелүүлж байгааг Орос улс ашиглах болно. АНУминскийн тохиролцоог мөрдөх асуудлаар украины эрх баригчидтай ажиллаж байгаа, тодруулвал засгийн газар болон парламентын аль алинтай ажиллаж байгаа гэж Жон Керри батлан илэрхийлсэн байна. Хэрвээ Орос, АНУ хоёр “өөрсдийн талын ажлыг хийвэл”,мөргөлдөөн зогсож, Донбасст сонгууль явуулж, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлана гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга батлан илэрхийлжээ.

Жил хүрэхгүй хугацаанд Жон Керри Москвад гурав дахь удаагаа ирсэн юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Оросын ерөнхийлөгч Путин, гадаад хэргийн сайд Лавров нартай хэлэлцээ хийсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ