Д.Ганцэцэг урлагийн тайзаа орхино гэж бодож байжээ

Б.Хишигзаяагийн найруулсан Францын зохиолч Эрик Эммануэль Шмиттийн “Бурханд илгээсэн захидал” ганц хүний жүжиг Драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза Х” наадмын ганц хүний жүжгийн төрөлд “Шилдэг эмэгтэй жүжигчин” алтан цомыг эзэндээ авчирсан билээ.
Жүжигчин Д.Ганцэцэг энэ жүжигт тоглохдоо хэрвээ сайн тоглож чадахгүй бол урлагийн тайзаа орхино гэсэн бодолтой тоглосон гэнэ. Харин тэрбээр уран бүтээлийнхээ үр шимийг хүртэж олон улсын шүүгчдийн өндөр үнэлгээ авсан юм. Наадам дээр шүүгч Анжаллена Ростер“Бурханд илгээсэн захидал” жүжиг жинхэнэ жүжигчний уран чадварыг харуулсан уран бүтээл болсон хэмээн хэлсэн байна. Одоо жүжигчин бүсгүй УДЭТ-ын жүжигчин Уранчимэг, залуу жүжигчин Ганчимэгтэй хамтарч нэг бүтээл дээр ажиллаж байгаа гэнэ. Юутай ч тун удахгүй түүний тоглосон шинэ уран бүтээл үзэгчдэд хүрэх нь .
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ