Нийтийн тээврийн BRT төслийн эхний зурвасыг ирэх сард тодорхой болгоно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” BRT төслийн өнөөгийн явц, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.
Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийг 2015 оны 05 дугаар сард Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдсанаас хойш өнөөдрийн хүртэл дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
- Төслийн 1 дүгээр үе шатны санхүүжилтийн гэрээг 2015 оны 05 дугаар сард баталж, төслийн удирдах хороог 2015 оны 07 дугаар сард байгуулсан.
- 2010 онд хийгдсэн төслийн ТЭЗҮ-г шинэчлэх, 2012-2015 оны хооронд Улс, нийслэлийн төсөв хөрөнгө, гудамж төслийн хүрээнд бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөсөн тул төслийн ТЭЗҮ-г шинэчилж дахин хийх шаардлага гарсны дагуу судалгааны баг ажиллаж байна.
- ТЭЗҮ-г шинэчлэх хүрээнд холбогдох байгууллагуудтай 40 гаруй уулзалтыг өнөөг хүртэл зохион байгууллаа.
- Дамжуулан зээлдэх гэрээг 2015 оны 11 дугаар сард байгуулж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг Сангийн яамтай тохирсон.
- Нийслэлийн төсөвт 5 тэрбум төгрөгийг суулгасан
- Төслийн нэгжийн ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлыг 2 албан тушаал дээр зохион байгуулж зохих журмын дагуу Сангийн яаманд хүргүүлсэн. АХБ-ны зөвшөөрсний үндсэн дээр томилох ажлыг зохион байгуулна.
- ТА8182-МОН Нийтийн тээврийн салбарын чадавхийг сайжруулах техникийн туслалцааны төсөл /1,1 сая доллар/ 2015 ны 11 дүгээр сараас нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажлын бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
- Нийтийн тээврийн Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах төсөл мөн 11-р сараас эхлэн ажиллаж байна.
- Нийслэлийн Засаг даргын захирамжаар Техникийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ