Байгаль орчин, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нарын ажлыг шалгажээ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас тус аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, мал эмнэлгийн улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалын хууль зүйн үндэслэлийг 2015 он, 2016 оны эхний 2 сарын байдлаар шалгажээ.

Шалгалтаар улсын байцаагчид нь захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа нотлох баримтыг бүрэн цуглуулдаггүй,зөрчлийн тухай тэмдэглэлийг товч бичдэг, зөрчил нэг бүрийг шалгаж тогтоолгүй захиргааны шийтгэл ногдуулдаг, зөрчил гаргасан этгээдэд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтын дүнг прокуроруудын зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад прокурорын шаардлага хүргүүлсэн байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ