Дэлхийн цирк Монголд-2016 өнөөдөр нээлтээ хийнэ

“Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ – аас санаачлан “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД - 2016” олон улсын циркчдийн 3 дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолтыг Улаанбаатар хотод 2016 оны 3 дугаар сарын 26 - аасбуюу өнөөдрөөс Монголын үзэгчид, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тоглолтонд 15 орны, олон улсын циркчдийн тэмцээний алт, мөнгө, хүрэл цомын эзэд, чансаа өндөр нийт 60 гаруй жүжигчид оролцоно.
Тоглолтонд АНУ, Англи, Франц, Испани, Бразиль, Бельги, Өмнөд Африк, БНХАУ, ОХУ, МУ зэрэг 15 орны олон улсын нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн эхний байруудын шагналт нийт 60 гаруй жүжигчид оролцоно. Энэ удаагийн тоглолтонд араатны хаан арслан, адал явдалт сармагчингууд,авьяаслаг өхөөрдөм лам гөрөөс, давжаа бяцхан одой морьд, дэггүй сэргэлэн сургуультай нохойнууд, аварга том томсгон морьдМонголын үзэгчид, хүүхэд багачуудыг баясгаж, авьяас чадвараа гайхуулахаар хүрэлцэн ирлээ. Манай улсын циркийн түүхэнд урьд өмнө ньэдгээр
амьтад хүрэлцэн ирж тоглолтод оролцожбайгаагүй гэдгээрээ их онцлогтой. Мөн тоглолтод оролцсон амьтадтай зургаа авахуулах ховорхон боломжийг үзэгч танд олгож байна. Түүнчлэн олон улсын 4-н удаагийн тэмцээнээс 1 мөнгө 3 хүрэл цом хүртсэн ОХУ-ын алиалагч,гоцлол агаарын гимнастикийн төрөлд дэлхийд чансаагаараа нэгт бичигддэг Испанийн жүжигчний хэний ч сэтгэлд багтамгүй хүнд, эрсдэлтэй сэтгэл түгшээсэн үзүүлбэрүүд, циркийн хаан үзүүлбэр агаарын гимнастикийн хоёр төрлийг нэгтгэн үзүүлэх дэлхийд цор ганц гэж гайхагдсан Беларусь улсын циркчдийн үзүүлбэр, БНХАУ-ын циркийн жүжигчин эмэгтэйн сул утсан дээрх агаарт хөвөх мэт тэнцвэрийн үзүүлбэр гээд амь өрссөн аюултай үзүүлбэрүүд, алга ташилт дүүрэн гайхалтай тоглолт Монгол циркийн алтан манежнаа тоглогдоно. Тоглолтын тасалбар хэдийн худалдаанд гарсан бөгөөд 1900-1950 үнэгүй хүргэж байгаа юм байна. Мөн Юнителын хэрэглэгчид GG оноогоо ашиглан 50 хувийн хөнгөлттэй үзэх боломжтой гэдгийг хэлж байна.
Циркийн урлаг бол эрч хүч, эр зориг, гоо сайхныг төгс бүрдүүлж чадсан гайхамшигт сонгодог урлаг юм. 75жилийн хөгжлийн баялаг түүхтэй, үндэсний соёлын томоохон төрөл болохМонголын циркийн урлагийн өв уламжлал , үнэт зүйлсийг хадгаланавч үлдэх, хөгжүүлэхэд тоглолтын гол ач холбогдол оршиж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Даяаршиж буй дэлхий ертөнцөд урлаг нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүртээмжтэй цагүе болж буй өнөө үед Дэлхийн Циркийн урлагийн орчин үеийн хөгжлийн түвшинг Монголынхоо үзэгчдэд бодитоор хүргэж байх,үзвэрийн цар хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэх, циркийн урлагийн бахдам сайхныг үзэгч олонд мэдрүүлэх, хүүхэд багачуудад циркийн урлагийг сурталчлан таниулах зэрэг томоохон зорилготойгоорэнэхүү ажлыг хэрэгжүүлж байгаа гэлээ. Монгол Циркийн Хөгжлийн Төв нь Монголын жүжигчдээ олон улсын тэмцээн уралдаанд тогтмол оролцуулдаг бөгөөд 2016 оны байдлаар 2 сард Франц улсад болсон Олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом, 3 сард Испани улсад зохиогдсон олон улсын тэмцээнээс алтан цом мөн ОХУ-д болсон олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цомыг тус тус хүртсэн байна. Түүнчлэн тэргүүн Н.Эрдэнэ нь олон улсын циркчдийн тэмцээний шүүгчээр ажиллаж байна.
- Санаачлагч, зохион байгуулагч - “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ, тэргүүн Н. Эрдэнэ
- Лавлах утас: 9833-6060


Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ