“Playboy” сэтгүүлийг 500 сая доллараар худалдана

“Playboy” компанийн эзэн Хью Хефнер “Playboy”-н харшийг дуудлага худалдаанд тавих гэж байгаагаа нэгдүгээр сарын эхээр мэдэгдсэн билээ. Өнгөрсөн олон жилийн хугацаанд тоймгүй олон сайхан бүсгүйчүүд ирж байсан харшаа Хью 200 сая доллараар худалдана хэмээн найдаж байгаа ажээ. Харин одоо Хефнер харшаа хэрхэхээр төлөвлөж байгаа тухай ярихдаа, өөрийг нь нэрд гаргасан сэтгүүлээ ч худалдах гэж байгаагаа дурджээ.
“The Wall Street Journal”сонин өөрийн эх сурвалжийг иш татахдаа,“Playboy Enterprises” компани эрчүүдийн “Playboy” сэтгүүлийг худалдах боломжийг ч эрж хайж байна гэж бичжээ. Одоогийн байдлаар 500 сая доллараар үнэлж байгаа аж.Сүүлийн жилүүдэд “Playboy” сэтгүүлийн нэр хүнд ихээхэн унаж эхлэснийг тэмдэглэх хэрэгтэй.Хэвлэгддэг хувь цөөрсөн ганц баримт л гэхэд үүнийг нотлож байгаа юм. Сэтгүүл нэр хүндийнхээ оргил үед 5,6 сая ширхэгээр хэвлэгдэж байсан (1975 он) бол, одоо энэ тоо 800 мянга болжээ.Сэтгүүлийг худалдаж авахыг хүсч байгаа хүмүүс одоогоор алга байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ