Шугам сүлжээний худагт угаартаж нас баржээ


Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт гуравдугаар сарын 24-ний өдөр хүн худагт унаж нас барлаа гэх дуудлага ирсний дагуу очиж шалгахад Арвайхээр сумын 6 дугаар багийн иргэн, 35 настай Э ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дулааны шугам сүлжээний худагт угаартсан байдалтай нас барсныг илрүүлжээ.
Иргэнийг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажил явагдаж байна.
Өвөрхангай Б.Батчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ