Ангела Меркель бельгийн амиа золиослогчтой селфи хийлгэжээ

Брюсселийн террорист болон өнгөрсөн оны есдүгээр сард Ангела Меркельтэй селфи хийсэн залуу хоёр төстэй болохыг нийгмийн сүлжээнээс харцгаажээ.Одоогоор цагдаагийн байгууллага тайлбар хийгээгүй байна.

Германы канцлер бельгийн амиа золиослогчтой селфи хийлгэсэн бололтой.Террорист Нажим Лаашрауигийн гэрэл зургийг цагдаагийн байгууллага нийтлэсний дараа энэ нь тодорхой болжээ.

“Twitter”-ийн хэрэглэгчид террорист болон дүрвэгсдийн хуаранд очих үеэр канцлертай зургаа татуулсан залуу хоёр гайхалтай төстэй болохыг анзаарсан байна. Канцлер өнгөрсөн оны есдүгээр сард цагаачдыг хүлээн авах төвөөр оржээ. Германы хэд хэдэн улс төрч энэ зургийг буруушаасан байна.

Бельгийн засгийн газар Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байрлалуудыг бөмбөгдөж эхлэх асуудал хэлэлцэж байгаа ажээ. Ойрын үед тус орон террористуудад бөөн хүчээр цохилт өгөхөөр олон улсын эвсэлд нэгдэх бодолтой байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ