Брокколи дархлаа сайжруулна


Брокколид хорт хавдрыг эсэргүүцэх чадвар, дархлааг сайжруулах гээд маш чухал эрдэс бодис агуулагддаг. Цусны даралтыг бууруулах, зүрхний өвчнөөс сэргийлэх зэрэг олон талын ач тустай брокколиг жигнэж, эсвэл хууран хоолондоо хэрэглэх, салат, омлетын орцонд оруулах зэргээр ашиглаж болно. Нэг аяга брокколины илчлэг дунджаар 31 байна. Уншигч та бүхэнд брокколи байцаа бидний эрүүл мэндэд хэр сайн нөлөө үзүүлдэг талаарх зөвлөмжийг хүргэж байна.
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Хэрвээ чи архаг үрэвсэлтэй /жишээлбэл үе мөчний эсвэл амны хөндийн/ бол броколиг идэх хамгийн том шалтгаан байна гэсэн үг. Броколид үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол агуулагддаг юм.
Харшилд тустай. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй каемпферол хэмээх бодис нь харшилд ч бас сайн нөлөө үзүүлдэг. Энэ бодис нь броколигоос гадна гүзээлзгэнэ, улаан лооль мөн усан үзэмд агуулагддаг.
Цатгалан мэдрэмж төрүүлдэг. Энэ нь хоолны дэглэм баригч бүсгүйчүүдэд маань их хэрэгтэй шалтгаан. Үдийн хоолны цагаар ганцхан ширхэг броколи идсэн байхад оройн хоол хүртэл ямар ч өлссөн мэдрэмж төрөхгүй шүү. Туршаад үзээрэй.
D витаминыг нөхдөг. Броколиний бас нэг тустай зүйл нь D витамин юм. Энэ ногоонд А болон К витамин маш ихээр агуулагддаг ба эдгээрийн нэгдэл нь D витаминийг нөхдөг ажээ.
Нүдний хараанд сайн нөлөөтэй. Броколид лютейн болон зеаксантин гэх 2 бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь хоёулаа нүдний хараанд маш сайн нөлөөтэй. Лютейний тухай чи магадгүй сонсож байсан байх. Энэ бодис нь бидний өргөн хэрэглэдэг кетчупны найралганд ордог. Гэвч кетчуп чихрийн орцтой байдаг бол броколи чихэргүй шүү дээ.
Сайхан арьстай болоход тусална. Броколиний найрлагад байдаг глюкорафанин хэмээх бодис нь эрүүл арьсны эсийн нөхөн төлжилтөд нөлөөлдөг нь батлагджээ. Үнэхээр сайхан сонсогдохгүй байна гэж үү?
Зүрхний өвчинд тустай. Өмнө дурьдсан лютейн хэмээх бодис нь нүдний хараанд сайнаас гадна зүрхний өвчинд тустай. Энэ нь нүдэнд нөлөөлдөгтэй ижил зарчмаар үйлчилдэг бөгөөд артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад нөлөөлдөг байна.
Уургаар баялаг. Броколиг идэх бас нэг шалтгаан нь уураг ажээ. Нэг ширхэг броколид 3 грамм уураг, 0 грамм өөх агуулагддаг. Гайхалтай!
Булчингийн агшилтад сайн нөлөөлнө. Урьд нь би өглөө гүйхээсээ өмнө биен дэх калигаа нөхөхийн тулд нэг ширхэг гадил иддэг байсан харин одоо нэг жижиг броколи иддэг болсон. Кали булчингийн агшилтанд маш сайн нөлөөлдөгөөс гадна цусны даралтанд бас тустай юм байна.
Ясыг бэхжүүлэхэд тустай. Ясыг бэхжүүлдэг кальцийн хүний биеийн өдөрт авах ёстой хэмжээний 15% нь нэг ширхэг бяцхан брокколид агуулагддаг гэдгийг мэдэх үү? Ялангуяа ясны сийрэгжилтээс болж шаналж байдаг эмэгтэйчүүдэд маань маш тустай ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ