Леди Гага яагаад ийм давхар нэр авсан, энэ нь ямар утгатай вэ?

Дуучин Стефани Жоан Анжелина Жерманотта 1986 оны гуравдугаар сарын 28-нд Нью-Йоркийн Манхэттенд төржээ. Одоо 30 настай, 1,55 метр өндөр нуруутай. Тэр Леди Гага гэдэг нэрээрээ дэлхийд илүүтэй танигдсан юм. Түүнд энэ нэрийг продюсер Роб Фьюкари өгчээ. Түүний хэлснээр, Жерманотта дуучин болж эхлэх үедээ тайзны өвөрмөц дүр төрхийг байнга эрэлхийлж байсан байна.

Нэг удаа тэр Фредди Меркьюрийг дууриан, түүний “Radio Ga-Ga” гэдэг алдартай дууг дуулжээ. Ингэж дуулах үед Жерманоттагийн нүүр амны хөдөлгөөн үнэхээр элэг авмаар байсан гэж сүүлд нь Фьюкари хэлсэн байдаг. Түүнээс хойш энэ давхар нэр Жерманоттагийнх “болж”, улмаар тэр уг нэрийг тайзны нэр болгохоор шийджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ