УИХ-ын ээлжит бус чуулган маргааш эхлэнэ

УИХ-ын дарга З.Энхболд 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны гуравдугаар сарын 29-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.

Тус ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд:

  1. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
  2. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  3. Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
  4. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  5. Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.

    УИХ-ын ээлжит бус чуулганы үйл ажиллагааны хуваарь

    Гуравдугаар сарын 29-ний Мягмар гарагт 09.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа болно

СЭТГЭГДЭЛ БИЧИХ