Улаан бурханы тархалтын улмаас сургууль, цэцэрлэгийг хаажээ

Улаан бурхан өвчний дэгдэлтийг хяналтаас алдчихсан гэдгээ мэргэжлийнхэн хэлэхгүй байгаа ч улс даяар тархаж, бараг 20 шахам хүүхэд эндээд байгаа.

Тиймээс зарим орон нутагт сургууль, цэцэрлэгийг хааж эхэлжээ.

Тухайлбал, Хөвсгөл аймагт улаан бурханы тархалт их байгаагаас хувийн болон улсын бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 10 хоног зогсоох шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргажээ.

Мөн хүүхдүүдийн дунд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.

Н.Тунгалаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ