НИТХ-ын сонгуулийн зардлын хэмжээг зарлана


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг нийслэлийн Аудитын газраас өнөөдөр зарлана. Тус хурал өнөөдөр 12.00 цагт нийслэлийн Аудитын газарт болох юм байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар НИТХ-ын сонгуульд оролцох, нэр дэвших нам эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Нийслэлийн Аудитын газраас тогтоож буй юм.
Дашрамд, Үндэсний аудитын газраас тогтоосноор энэ 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрээс зарцуулах дээд хэмжээ 3.4 тэрбум төгрөг байх бол нэр дэшигчээс тойрогтоо зарцуулах хэмжээг аймаг тус бүрээр тогтоосон.Тодруулбал нэр дэвшигчид 172-378 сая төгрөг зарцуулахаар болоод буй.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ