Барилгын орчимд иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтод тусгагдсан Аюулгүй амгалан Улаанбаатар зорилтыг хэрэгжүүлэх ажлынхүрээнд Улаанбаатар хотод шинээр барилга байгууламж барьж эхлүүлэхтэй холбогдуулан тухайн барилгын орчинд иргэдийг саадгүй зорчих, аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийгнийслэлийн Засаг даргын 2016 оны А/243 дугаар захирамжаарбайгууллаа.
Ажлын хэсгээс боловсруулсан санал, зөвлөмжийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хэрэгжүүлэн ажиллах үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү захирамжийн хэрэгжилтэнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай хяналт тавина.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулсан бөгөөд нийслэлийн удирдлагын зүгээс хот байгуулалтын асуудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ