Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 20 хүнд үнэгүй хийнэ

Хавдар судлалын үндэсний төв 20 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал үнэ төлбөргүй хийхээр болжээ.

Тодруулбал, Тус төвийнхөн Энэтхэг улсын JAYPEE эмнэлэгтэй хамтран энэ жилээс элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр болсон бөгөөд эхний гурван жилд 20 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал үнэ төлбөргүй хийх аж. Дашрамд, БСШУЯ, Шинжлэх ухаан технологийн сангаас 400 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ