МАХН-ынхан ЭМС-ын сайдад Г.Лхагвасүрэнг нэр дэвшүүлэхээр тогтжээ

МАХН-ынхан Удирдлагагүй болоод удаж буй ЭМС-ын сайдад Г.Лхагвасүрэнг нэр дэвшүүлэх шийдэлд хүрсэн гэнэ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт хуралдсан МАХН-ын бага чуулганаас дараах шийдвэрийг гаргажээ.

Уг нь тохирсон ёсоор Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох саналыг МАХН-аас хүргүүлсэн ч АТГ-аас Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй гэж тодорхойлсноор уг асуудал талаар болсон юм. Түүгээр ч барахгүй Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Г.Лхагвасүрэн нь АШУИС-ын захирлаар ажилладаг нэгэн юм.

МАХН-аас дээрх саналыг ойрын өдрүүдэд Ерөнхий сайдад хүргүүлэх гэнэ. Дашрамд дурдахад үүнтэй зэрэгцэн АН-ынхан ЭМС-ын сайдыг өөрсдөө авч, МАХН-ыг засгаас гаргах талаар ярилцаад эхэлсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Тиймээс үйл явдал хэрхэн өрнөх нь ихээхэн анхаарал татаж байна.

Н.Тунгалаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ