Цөмийн хаягдлыг оруулахгүй, хадгалахгүй байхад Монгол олон улсад үүрэг хүлээнэ

Цөмийн хаягдлыг оруулахгүй, хадгалахгүй байхад Монгол олон улсад үүрэг хүлээнэ УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хуралдана. Ээлжит бус чуулганы хуралдаанаар хэд, хэдэн чухал баримт бичгийг хэлэлцэхээр товложээ. Хуралдаанаар цөмийн хаягдлыг оруулахгүй, хадгалахгүй байх талаар Монгол Улс олон улсад үүрэг хүлээх баримт, бичгийг батлах асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц”-д нэгдэн орохыг Засгийн газар дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц нь 1997 онд батлагдаж, 2001 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Дэлхийн 71 улс нэгдэн орсон уг конвенцийн гол зарчим нь улс орон бүр өөрийн хаягдлыг өөрөө хариуцах юм. Ингэснээр конвенцид гишүүнээр элссэн орон бусад улсын цөмийн хаягдлыг нутагтаа оруулахгүй, хадгалахгүй байх үүрэг хүлээх юм. Мөн цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдилан сэргийлэх, ослын хор уршгийг арилгахад конвенцийн зорилго оршдог. Энэ удаагийн парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч цөмийн хаягдлыг Монголд оруулахгүй, хадгалахгүй байх байр суурьтай байгаа. Тиймээс УИХ өнгөрсөн онд “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” тогтоолыг баталж Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны нэгдсэн конвенц, Цөмийн хаягдлыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийнн протоколд нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан. Засгийн газар уг асуудлыг дэмжин холбогдох хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсаныг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Манай улсад эмнэлэг, ихсургуульзаримкомпаниудэрүүлмэнд, судалгаашинжилгээнийчиглэлээрголчлонашигладаг 300 орчимцацрагийнэхүүсвэрбайгаа. Эдгээрийнхаягдлыг Олон улсынжишигтнийцүүлэнаюулгүйболгохүүргийгконвенцид нэгдсэнээр олон улсын өмнө хүлээх юм.Мөн бусад улс манай улсад цөмийн хаягдал оруулахгүй байх талаар олон улсад үүрэг хүлээж, хяналт олон улсын түвшинд гарах ажээ. Ийм чухал баримт бичгийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосны дараа зарим улс төрийн нам, төрийн бус байгууллага эсэргүүцэн улс төр хийж эхэллээ. Тэдний үйлдлийг харахад Монгол Улс цөмийн аюулаас хамгаалахад олон улсад үүрэг хүлээхийг эсэргүүцэж байгаа юм. Ингэснээр цөмийн хаягдал Монголд оруулах, булшлахыг дэмжиж байна гэсэн үг. Хэлэлцэх асуудлыг ойлгохгүйгээр улс төр хийж, нийгмийг талцуулах нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд халтайг эрхэм эсэргүүцэгчид мэдэх биз ээ.

Н.Тунгалаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ