"Нээлттэй хаалга"-ны өдөрлөг зохион байгуулж байна

Авто тээврийн үндэсний төвийн импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарын үйлчилгээг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хуучин 22-ын товчооноос урагш 1.5 км зайд орших, шинээр байгуулагдсан Авто худалдааны цогцолборт төвлөрүүлсэн. Шинээр автомашин, тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, импортоор оруулж ирж байгаа иргэд Авто худалдааны цогцолборт бүртгэлээ хийлгэж, татвар, даатгалдаа хамрагдан, улсын дугаар авах зэрэг үйлчилгээг авдаг болоод байгаа юм.
Харин өнөөдөр Автотээврийн үндэсний төвөөс "НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-ны өдөрлөг зохион байгуулж байна. Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо, татвар, даатгалтай холбоотой асуудлаа ямар нэгэн чирэгдэлгүй шийдвэрлүүлэх боломжтой юм байна.
ХААНА: СОНГИНОХАЙРХАН ҮЗЛЭГИЙН ТӨВ ДЭЭР
ХЭЗЭЭ: 2016.03.28-ны ДАВАА ГАРИГТ
ХОЛБОО БАРИХ: 99044235 98984448 86063600
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ