Гамшгаас хамгаалах албадын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг дарга2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай А/43 дугаар захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч, техник хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах, гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоорнийслэлийн Онцгой байдлын газраас сургалт зохион байгуулж байгаа юм.
Ирэх тавдугаар сард нийслэлийн Автозамын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн албан хаагчдад нийслэлийн Онцгой байдлын газраасгамшгаас хамгаалах команд штабын сургалт зохион байгуулна. Түүнчлэн 10 дугаар сард Сүхбаатар дүүрэгт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах бол 11 дүгээр сард гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт зохион байгуулах юм.
Нийслэлийн Засаг дарга 2014 оны 10 дугаар сард А/914 дүгээр захирамж гаргаж захирамжаар нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүн,бүрэлдэхүүний ажиллах журам, бүрэлдэхүүнд орж ажиллах ажлын хэсгүүдийг шинэчлэн батлалсан. Тус захирамжийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ