Орон гэргүй болсон иргэд болон төрийн албан хаагчдыг өнөөдөр бүртгэнэ


Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй байгалийн гамшиг, гэнэтийн аюулд өртөж орон гэргүй болсон иргэд болон төрийн албан хаагчдыг өнөөдөр бүртгэх юм.
Гэнэтийн аюулд өртөж орон гэргүй болсон иргэдэд түрээсийн орон сууцнаас таван хувийн квотыг олгожээ. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдэд 39.3 ам метр хэмжээтэй хоёр өрөө байр 10, 49.23 ам метртэй хоёр өрөө байр долоог хуваарилжээ. Иргэд бүртгүүлэхдээ журманд заасны дагуу материалыг бүрдүүлэхээр гадна байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан бичиг баримтыг бүрдүүлэх ёстой юм.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ