Хөшигийн нисэх буудлын хурдны замын ажил эхэлнэ


Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байгааг төслийн удирдагч Н.Энхбат мэдээлсэн. Нисэх буудлын ажилд хэд хэдэн саад бэрхшээл байгааг тэрбээр нуугаагүй.
Түүний хэлснээр Монголын талын хариуцан барих гурван барилгын асуудал шүүхийн шатанд удаашралтай байгаагаас хүлээлт үүссэн гэнэ. Мөн хурдны авто зам, шатахууны заавал байх нөөц, ангарын барилга, ангар болон катерингийн барилгууд, дагуул хотын асуудал болон эрчим хүчний нэхэмжлэх, хугацаа хоцорч төлбөр хийгдсэний алданги зэргийг яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яаманд хүргээд байгаа ажээ.
Шинэ нисэх буудлын хурдны замын ажил ирэх дөрөвдүгээр сарын 15-нд эхлэх юм байна. Харин дагуул хотын асуудлыг Барилга хот байгуулалтын сайдтай яаралтай уулзалт зохион байгуулж, шийдэлд хүрэхээр тогтоод байгаа ажээ.
Н.Тунгалаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ